Сайд Моллай тэргүүтэй таван бөх барилдана

O.Admin
2022-04-02

Туркийн Анталья хотод ирэх сарын 01-03-ны өдрүүдэд болох жүдо бөхийн их дуулга ангиллын тэмцээнд барилдах манай улсын бүрэлдэхүүн тодорчээ. 67 орны 564 (эрэгтэй 336, эмэгтэй 228) тамирчин өрсөлдөх уг тэмцээнд манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, М.Бундмаа нарын удирдлага дор эрэгтэй 12, эмэгтэй 6 тамирчин зорьсон билээ.

Тэгэвл өчигдөр тэмцээний эхний өдөр манай эмэгтэй -48 кг жинд барилдсан Г.Наранцэцэг болон Б.Баасанхүү нар аваргын төлөө барилдаж Г.Наранцэцэг алт, Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн билээ.

Өнөөдөр эрэгтэй -73 кг, -81 кг, эмэгтэй -63 кг, -70 кг жингийн барилдаанууд болно.

Эрэгтэй -73 кг жинд О.Уранбаяр, Л.Анхзаяа нар барилдах бөгөөд В хэсэгт багтсан Л.Анхзаяа эхний тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Гүржийн Георги Терашвили болон Филиппины Кэйсэй Накано бөхчүүдийн ялсантай нь барилдана.

Харин энэ жингийн нөгөө бөх болох О.Уранбаяр D хэсэгт орсон бөгөөд эхний тойрогтоо Гвинейн бөх Мохамед Чейк Камаратай барилдана.

Эрэгтэй -81 кг жинд С.Моллай, Б.Эрдэнэбаяр нар барилдана. С.Моллай В хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд эхний тойрогт хийлж дараагийн тойрогт Польшийн Павел Држимал болон Германы бөх Доминик Рессел бөхчүүдийн ялсантай нь барилдана.

Эмэгтэй -63 кг жинд манайхаас бөх явуулаагүй бөгөөд -70 кг жинд Ц.Энхчимэг барилдана.Тэрбээр эхний тойрогт В хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт хийлж хоёрдугаар тойрогт хэсгийг тэргүүлсэн Германы бөх Мириам Буткерейттэй барилдана.