Аваргуудын лигийн шөвгийн найман багуудын cүүлийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө болно. Испаний Вильярреал талбайдаа Германы Баейрн Мюнхэн клубтэй тоглож 1-0 харьцаагаар хожлоо.
Тус тоглолтын цорын ганц гоолыг 8 минутад Парехогийн дамжуулалтаар Данжума гоолджээ.
Харин багийн хариу тоглолт Баейрн Мюнхэний талбайд энэ сарын 13-ны шөнийн 03:00 цагт болно.
Аваргуудийн лигийн шөвгийн наймын бусад тоглолтын үр дүн
- Манчестер Сити 1 - 0 Атлетико Мадрид
- Бенфика 1 - 3 Ливэрпүүл
- Челси 1 - 3 Реал Мадрид
- Вильярреал 1 - 0 Баейрн Мюнхэн