ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Баатархүү: Долоон алба хаагчийн хөл, гар хугарч, толгой нь хагарсан

O.Admin
2022-04-08

Сүхбаатарын талбайд өчигдөр болсон "Монголдоо сайхан амьдармаар байна" уриатай тайван жагсаалыг цагдаа нар хүч хэрэглэн тараасан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд өрнөөд буй.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Жагсаж байсан иргэд төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн биед халдсан.

Өчигдөр цагдаагийн долоон алба хаагчийн хөл, гар хугарч, толгой нь хагарлаа. Тэдгээр алба хаагчид эмнэлгийн тусламж аваад байгаа. Цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн тул хуулийн дагуу арга хэмжээ авсан. Мөн жагсагчдыг уриалж, өдөөн турхирсан иргэдийг тусгаарлах, түр саатуулах арга хэмжээ авсан.

Мөн нэг ч нохой тавиагүй, ус шүршээгүй. Замын хөдөлгөөнд саад учруулж эхэлсэн. Залуус хөдөлгөөнд саад учруулангуут бид шаардлага тавихад тэд зам руу орохгүй гээд гарч байсан. Гэтэл 18.00 цагаас эхлэн өөрчлөлт орж эхэлсэн. Машин хүн хоёр холилдоод эхэлсэн учраас замыг хааж эхэлсэн. Залуус гал гаргаж, тэсэрч дэлбэрэх юм шидсэн, машины цонх хагалсан учраас бид сэрэмжлүүлэг гаргаж эхэлсэн. Гэтэл залуус Их тэнгэр хүртэл явна гээд явсан.

Бид хамгаалаад явсан. Хэлэлцээрт би өөрөө оролцож, хэлэлцэх гэсэн ч хүлээж аваагүй. Энэ хугацаанд бид зөвлөсөөр л байсан. Төрийн тусгай хамгаалалтын бүс рүү нэвтэрч, залуус дайрах гээд байна гэдэг мэдээлэл аваад бид зөвлөж, ойлгуулах гэж хичээсэн. Тиймээс цагдаагийн албан хаагчид шаардлага тавьсны дагуу шаардлага хүлээж аваагүй учраас бид албадан арга хэмжээ авсан" хэмээлээ. Мөн иргэнийг дэвсэлж буй цагдаагийн албан хаагчийг дотоод хяналт шалгалтаар шалгаж, тайлбар авсны дараа олон нийтэд мэдээлэл өгнө гэв.