Ливерпүүл аваргуудын лигийн шөвгийн дөрөвт шалгарлаа

O.Admin
2022-04-14

Аваргуудын лигийн шөвгийн найман багуудын хариу хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Английн Ливерпүүл талбайдаа Португалийн Бенфика клубтэй тоглож 3-3 харьцаагаар тэнцлээ. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 6-4 харьцаагаар Липерпүүл хожиж шөвгийн дөрөвт шалгарчээ.

Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт тэд Испаний Вийярреалтай учраа таарлаа.

Тус тоглолтод Ливерпүүлээс 21 минутад Конате тоглолтын салхийг нээсэн бол 55 болон 65 минутад Фирмино дубл хийжээ. Эсрэг багаас 32 минутад Гонсалу, 73 минутад Яремчук, 81 минутад Нуньес оруулжээ.

Аваргуудийн лигийн шөвгийн наймын хариу тоглолтын үр дүн

  • Реал Мадрид 2-3 Челси /5-4/
  • Баейрн Мюнхэн 1-1 Вийярреал /1 - 2/
  • Атлетико Мадрид 0-0 Манчестер Сити /0-1/
  • Ливэрпүүл 3-3 Бенфика /6-4/