Английн прьемер лигийн 30-р тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Ливерпүүл талбайдаа Манчестер Юнайтед клубыг хүлээн авч тоглож 4-0 харьцаагаар бутниргэжээ. Улмаар 76 оноотой болж хүснэгтийг тэргүүлж буй Манчестер Ситигээс нэг онооны дутуу болсон бол МанЮ 54 оноотойгоор хүснэгтийн 6-рт бичигдэж байна.
Тус тоглолтын салхийг Салахын дамжуулалтаар 5 минутад Диас нээсэн бол 22 минутад Салах Манегийн дамжуулалтаар, 68 минутад Мане Диасын дамжуулалтаар гоолджээ. Улмаар эцсийн цэгийг 85 минутад Салах оруулсан байна.
Английн Прьемер лигийн 30-р тойргийн тоглолтын үр дүн
- Норвич 1 : 3 Челси
- Вулверхэмптон 2 : 3 Лидс
- Астон Вилла 0 : 1 Арсенал
- Лестер 2 : 1 Брентфорд
- Тоттенхэм 3 : 1 Вест Хэм
- Ливерпүүл 4 : 0 Манчестер Юнайтед
- Ньюкасл 1 : 0 Кристал Пэлас
- Манчестер Сити 3 : 0 Брайтон
- Бернли– : –Саутгемптон
- Уотфорд– : –Эвертон