Үндэсний их баяр наадамд зодоглохоор 1210 бөх бүртгүүлжээ

O.Admin
2022-07-10

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадамд 1210 орчим бөх бүртгүүлсэн бөгөөд үүнээс 26 нь гадны улсын бөх байгаа юм байна. 1024 бөх барилдах тул залуу бөхчүүд хасагдахаар байгаа талаар  Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэллээ.