Дархан аварга Б.Бат-Эрдэнэ хоёр давлаа

O.Admin
2022-07-11

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 2014 бөхийг магнайлан гарах бол түүний араас дархан аварга Г.Өсөхбаяр, даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат тэргүүтэй бөхчүүд барилдлаа.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Увс аймгийн залуу бөх Д.Батжаргалаар хоёр давлаа. Маргааш түүхт ойнхоо гурвын даваанд алдар цолоо дуудуулна.