ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.ГАНИБАЛ: Уул уурхайн лицензийг нээлттэй болгож чадсангүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-11-21

УИХ  дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:

-Манай намын бүлгээс   Газрын тухай багц хуулийн хүрээнд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах талаар ярилцлаа. Газартай холбоотой эрх ашиг нь зөрчигдөж байгаа хүн бүхэн оролцох боломжтой. Малчдын бэлчээрийн асуудлыг тус хуульд тусгаагүй. Малчид, тариаланчдын байр суурийг тус хуульд тусгаагүй байна. Газрын харилцаатай холбоотой олон яам бий. Газартай холбоотой хууль шүүхийн маргаан их байна гэдэг үндэслэлээр тус хуулийг шинэчилж болохгүй.

УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:

-МАН-ын амлалттай холбоотой асуудлыг хэлэлцлээ. МАН 2020 онд агаарын бохирдлыг бууруулж, иргэдийг баталгаатай ундны усаар хангана  гэсэн. Гэвч  харамсалтай нь бодит байдалд энэхүү амлалт биелсэнгүй. Агаарын бохирдлыг бүх иргэн өөрийн биеэр мэдэрч байна. Сайжруулсан түлшнээс өөр авах арга хэмжээ байхгүй байна.  Улаанбаатар хотын хүн амын 54.3 хувь нь зөөврийн ус  хэрэглэж байна. Айл өрхүүд рүү ундны цэвэр ус оруулах ажил хийхгүй байгаа юм. 12 аймгийн 35 сумын ундны усан дахь нянгийн тоо стандарт хэмжээнээс өслөө.

Уул уурхайн лицензийн асуудлыг нээлттэй болгож чадсангүй. Тухайлбал, Халзан бүргэдэйн ордод хууль бус лиценз олгосон. Нээлттэй биш бүхний цаана  авлига, ашиг сонирхлын зөрчлийг бий болгож байна.