ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Хүрэлбаатар: Нүүрсний тогтолцоог ил тод болгож, өрсөлдөөн оруулах шаардлагатай

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-11-21

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

 Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР  Монгол Улсын валютын нөөц 2.5 тэрбум ам.доллар байсан. Албан болон албан бус ханшийн зөрүү 200-300 төгрөг байсан. Өнөөдөр нөхцөл байдал 2.8 тэрбум ам.доллар болсон. Хамгийн гол нь тогтолцоог нь ил тод болгохоор ярьж байна. Зарж нүүрснийхээ үнийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 2023 оны эхний улиралд багтаан биржээр бүтээгдэхүүнээ зарах шийдвэр гарсан.

Энэ хүртэл Засгийн газар түр журам гаргаад биржээр зарах ажлыг зохион байгуулж болно. Энэ оны эхний есөн сарын байдлаар хилээр гарч буй нүүрсийг үзэхээр зарж буй компани бол цөөхөн байна. 130 аж ахуйн нэгж монголын нүүрсийг хилийн цаана худалдаж авч байгаа юм билээ. Тэгэхээр худалдан авагч нар бол байна. Худалдах үйл ажиллагаагаа ил тод болгомоор байна.

 Мөн нүүрсний тогтолцоог ил тод болгож өрсөлдөөн оруулах шаардлагатай. Ингэхгүй бол хууль бус үйлдэл гарсаар л байна. УИХ-ын гишүүн асан Л.Энхболд анх нүүрсний хулгайн асуудлыг тавьж, тухайн үед би Засгийн газар дээр ажлын хэсэг байгуулаад шалгаж байсан. Гаалийн мэдээ үзэхээр хоосон машин гараад байдаг, 300 сая нүүрс гарсан байсан, 2019 онд анх шалгаж байсан. Уг нь хаашаа ч хөдлөхгүй баримтуудыг нь гаргаж өгсөн юм. Нүүрс бол ард түмний баялаг. Өндөр үнэ хүргэж зарах нь нийтийн эрх ашиг” гэсэн юм.