ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ажлын хэсгүүдийн хуралдаан өнөөдөр болно

O.Admin
2023-01-11

Улсын Их Хурлын ажлын хэсгийн 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна.

ЛХАГВА ГАРАГ /2023.01.11/ 

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Түр хороо /Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих/

·Нэгдсэн хуралдаанд танилцуулах Түр хорооны тайлангийн төсөл хэлэлцэх

·Түр хорооны тогтоолын төсөл /Чиглэл өгөх тухай/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·“Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2022.12.12-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

11.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

·“Соёлын бүтээлч сар” сэдвээр Соёлын сайдын мэдээлэл сонсох

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

·“Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөх” чуулга уулзалт

10.00

Их Монгол