Б.Сэр-Од тавдугаар байрт шалгарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-25

Индонезийн Жакарта хотноо Азийн зуны спортын наадам үргэлжилсээр байна. Өнөөдөр өглөө Азийн наадмын марафон гүйлтийн тэмцээн боллоо. Манай улсаас Гавьяат тамирчин Б.Сэр-Од оролцсон.

Тэрбээр энэ удаагийн Азийн наадамд 2:23:42 цагийн амжилт үзүүлж, тавдугаар байрт шалгарчээ. Өмнөх Инчёны Азийн наадамд манай тамирчин 4 дүгээр байрт хурдалж байсан юм.