ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Ганбат: Би ашиг сонирхлын зөрчилгүй

O.Admin
2023-10-19

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын  2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат төсвийн хуваарилалт, эрх баригч намын бодлогыг шүүмжиллээ. Тэрбээр “Соёлын яаманд яасан их мөнгө төсөвлөө вэ. Нэг ангид гурван ээлжээр хичээллэж байхад соёлын төвөө дараа болж болдоггүй юм уу. Кинонд зориулах мөнгөө хойшлуулж болохгүй юу. Бас Боловсролын яам яагаад хүүхэд ялгаварлаад байна вэ. Хамтралын бухыг буудна гэдэг шиг аав,  ээж нь сайн ажиллаад үр хүүхдээ хэдэн төгрөг төлөөд төлбөртэй сургуульд явуулж байхад нь хоол ундыг нь ч, хувьсах зардлыг нь ч хасаад попроод байх юм. Энэ чинь буруу. Миний хүүхдүүд хувийн сургуульд явдаггүй. Би ашиг сонирхлын зөрчилгүй учраас хэлж байгаа юм.

Үндсэн хуулийн зүйл заалт чинь унаад байна шүү дээ. Нэг ч гэсэн монгол хүүхэд сайн байг нн. Эцэг, эх нь сайн байсны төлөө шийтгэдэг байдлаа боль. Та нар буруу ажиллаад байна. Та нарыг сольж, Ардчилсан намыг гаргаж байж л байдал өөрчлөгдөх юм байна. Монголчууд мэдрэмжтэй ард түмэн, биднийг мэдэж байгаа. Та нар бүлэгтэй байх байлгүй дээ” гэв.