ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

O.Admin
2023-11-21

“Эрдэнэт үйлдвэр”, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг үнэгүйдүүлэн хувьчилсан, төрийн хөрөнгөөр төрийн өмчийг худалдан авсан гэх хэргээр хоёр хуулийн этгээд, 21 хүнийг яллагдагчаар татсан. 

Тодруулбал, Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, Төмөр замын зураг төслийн институт ХХК, Кью Эс Си ХХК нарын хоёр хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн юм. 

Тэгвэл хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 09:30 цагт БЗД, ЧД, СБД-ийн ЭХАШШ-д эхэллээ.