ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Эрдэнэт”-ийн 49 хувийн шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргалаа

O.Admin
2023-11-21

“Эрдэнэт үйлдвэр”, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг үнэгүйдүүлэн хувьчилсан, төрийн хөрөнгөөр төрийн өмчийг худалдан авсан гэх хэргээр хоёр хуулийн этгээд, 21 хүнийг яллагдагчаар татсан.

Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 09:30 цагт БЗД, ЧД, СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч, яллагдагчдын өмгөөлөгчид хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргалаа.

Хэрэгт Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, Төмөр замын зураг төслийн институт ХХК, Кью Эс Си ХХК нарын хоёр хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн юм. 

Гэвч, зарим яллагдагчдын өмгөөлөгч нар шүүх хурал давхардсан гэх шалтгаанаар ирээгүй, зарим нь хавтаст хэрэгтэй танилцах хугацаа олгох хүсэлт тавьж, шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргалаа.