ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хүндлэл-хамгийн тод гэрэл” уралдааны шилдэг бүтээлийг зарлана

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-12-02

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс урлагийн зургаан их дээд сургуулиудын дунд гурван үе шаттай "Хүндлэл-Хамгийн тод гэрэл" уралдааныг зарласан.

Уралдааны нэг, хоёрдугаар шатанд оролцогчид тодорхой сэдвийн хүрээнд постер зураг, богино хэмжээний видео бэлтгэж ирүүлжээ. 

Уралдааны нэг, хоёрдугаар шатны шалгаруулалт арваннэгдүгээр сарын 30-нд болсон бөгөөд ГХУСАЗЗАА, Жендэрийн Үндэсний хороо, "Хүйсийн тэгш эрхийн төв" ТББ, Маркетингийн холбоо, "Нандий" филм зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн шүүгчид оролцогчдын ирүүлсэн бүтээлтэй танилцаж шалгаруулалтаа хийсэн байна. 

Улмаар шалгарсан бүтээлийг өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 02-ны өдөр зарлаж олон нийтэд танилцуулна.