ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг шинэчлэн баталлаа

O.Admin
2023-12-07

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.12.07/ нэгдсэн хуралдаан 61.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар 30 хуулийн төслийг эцэслэн батална. Мөн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг, Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх талаар хууль хоорондын давхардал, хийдлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах юм.  

Хуралдааны эхэнд гишүүдээс санал хураалт явуулж Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 88.6 хувийн саналаар эцэслэн баталлаа. Мөн дагаж өөрчлөлт оруулсан Зөрчлийн тухай хуулийн төслийг эцэслэн батлав.