ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч Х.Баттулга Владивостокт очлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-11

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо өнөөдөр эхэлж буй "Дорны эдийн засгийн чуулга уулзалт"-д оролцохоор эх орноосоо мордсон билээ. Тэгвэл тэрбээр Владивосток хотноо газардсан байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг  Владивосток хотын олон улсын нисэх буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд, ОХУ-ын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд И.К.Азизов, Приморын хязгаарын Амбан захирагчийн орлогч Д.Ф.Братыненко, ГХЯ-ны Төрийн ёслолын газрын орлогч А.И.Яковлев, Приморын хязгаарын Амбан захирагчийн тамгын газрын Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал А.Ю.Старичков нар угтаж авчээ.

Энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалт энэ жил "Алс Дорнод-боломжуудын хил хязгаарыг тэлэх" сэдвийн дор зохион байгуулагдаж байна. 

"Дорнын эдийн засгийн чуулга уулзалт"-д оролцох Ерөнхийлөгчийн айлчлал "Россия" сувгийн "Вести в субботу" нэвтрүүлэгт оролцож, сэтгүүлч С.В.Брилёвт ярилцлага өгснөөр эхэлсэн. Үргэлжлүүлэн өнөөдөр Ерөнхийлөгчид Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён нар бараалхана.