Өсвөрийн холимог тулаанчид Азийн аваргад явлаа

O.Admin
2023-12-08

Холимог тулааны өсвөр үеийн 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо.

Бахрейн Улсад зохион байгуулагдах гэж байгаа тус тэмцээнд Т.Болдбаатар дасгалжуулагчийн удирдлага дор 15-16 насны ангилалд  М.Өнөмөнх 62 кг-д, 16-17 насны ангилалд Г.Сарнай 52.2 кг-д, У.Бартанбаатар 61.2 кг-д, Б.Оргил 77.1 кг-ын жинд өсвөрийн тамирчид Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх юм.

Ази тивийн 20 гаруй орны шилдэг залуу тулаанчид энэ сарын 10-16-ны өдрүүдэд "Халифа Спортс Сити Арена" ордонд чуулж ур чадвар, авхаалж самбаагаа сорин тулалдана. Монголын өсвөрийн холимог тулаанчид ийнхүү анх удаагаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх гэж байна. Холимог тулааны Өсвөр үеийн тэмцээний дүрэмэнд толгой руу цохихыг хориглодог аж. Харин бие рүү цохиж болно. Мөн хэвтээ байдлаас боолт өчилт хийхийг зөвшөөрсөн дүрэмтэйгээр явагддагаараа онцлогтой юм байна.