ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цахим орчинд хүүхдийг хамгаалах чиглэлээр Ази, Номхон далайн бүсийн орнууд чууллаа

O.Admin
2023-12-08

Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас зохион байгуулсан “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн чуулганд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг оролцож, хүүхдийг цахим орчинд хамгаалах чиглэлээр Монгол Улсад баримталж буй бодлого, төлөвлөлт хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулж, тулгамдаж буй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо.

Чуулганд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын олон улсын байгууллагуудын төлөөлөл болон хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг Индонез, Камбож, Пакистан, Бутан, Тайланд, Филиппин зэрэг 40 орчим улс орны төлөөллүүд оролцож, “Хүүхдийг цахим орчинд хамгаалах үндэсний стратеги, дүрэм журам, сайн туршлага” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.