PUBGM тоглоомын ДАШТ-д монголчууд аваргаллаа

O.Admin
2023-12-11

PUBGM тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Турк улсад зохион байгуулагдлаа. Тус тэмцээний "Grand final"-д манай улсаас "4Merical vibes", "Stalwart esports", "IHC esports"  гэсэн гурван баг оролцсон юм. 

IHC esports баг 18 тоглолтын дараах байдлаар 142 оноо авч ДАШТ-д түрүүллээ. Ингэснээр 453,500 ам.долларын шагнал хүртэж байна. Харин "Stalwart esports" баг 138 оноотойгоор хоёрдугаар байр эзэлж 263,000 ам.доллар, "4Merical vibes" баг дөрөвдүгээр байр эзэлснээр 144,000 ам.долларын шагнал хүртлээ. 

Энэ жилийн PUBGM тоглоомын ДАШТ-д манай улсаас анх удаа гурван баг оролцож байгаа. 2020 оны анхны дэлхийн аваргад "zeusesports" буюу одоогийн "ihcesports" баг гуравдугаар байрт шалгарч байсан билээ. Ийнхүү тус тоглоомын төрлөөр ДАШТ түрүүлсэн анхны Монгол баг болж байна. Мөн шилдэг тоглогчоор Zyol буюу Б.Золбоот тодорлоо.

Mungkin gambar 3 orang dan teks

Mungkin gambar 2 orang dan teks