О.Наранзул 14 насандаа Их Мастер боллоо

Т.САНДАГ-ОЧИР
2023-12-11

Монголын оюун ухааны академийн тамирчин анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа О.Наранзул 14 насандаа ОУ-ын Мастер, Их Мастер цолны болзолыг давхар хангалаа.

Тодруулбал Их Мастер цолны болзол нь 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 5500 давуулах ёстой бөгөөд тухайн жилдээ хамгийн өндөр оноотой тавхан тамирчинд олгодог маш хатуу шалгууртай цол юм. Их Мастер цолыг манай улсаас энэ жил гурван тамирчин хүртээд байна. Ингэснээр 13 жилийн хугацаанд 15 Их Мастер цолтонтой боллоо.

Mungkin gambar 4 orang dan teks

Mungkin gambar 1 orang dan teks