ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Ялалт: Цэргийн бүртгэлд И-Монголиа системээр хамрагдах боломжтой

O.Admin
2024-01-04

Нийслэлийн цэргийн штабаас цэргийн бүртгэлийн талаар мэдээлэл өгөв. Цэргийн бүртгэл энэ сарын 4-19-нд цаасан  хорооны байранд бүртгүүлэх болон И-Монголиа системээр явагдана.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Монгол Улсын зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбар уг бүртгэлээр цэргийн бэлтгэл үүрэгтний тоог гаргадаг. Энэ нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарыг тодорхойлдог цогц арга хэмжээ юм. Бүртгэлийг цаасан болон цахим хэлбэрээр явуулна.

Хэрэв цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 мянган мөнгөн төгрөгөөр торгоно. Гэхдээ иргэдийг бүх зүйлд торгоно, хариуцлага тооцно гэсэн өнцгөөс битгий хараасай гэж хүсэж байна. Иргэд хаана байхаас үл шалтгаалан цэргийн бүртгэлдээ хамрагдах боломжтой.

  • 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд
  • 18-60 насны Монгол Улсын иргэн эрэгтэй цэргийн бэлтгэл үүрэгтнүүд хамрагдана.

Иргэд ажлын өдрүүдэд 08:00-18:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 09:00-16.00 хүртэл өөрийн хороон дээр очиж бүртгүүлнэ.

Иргэний бүрдүүлэх бичиг баримт:

  •     Иргэний үнэмлэх
  •     Цэргийн үүрэгтний үнэмлэх
  •     Ажлын газрын үнэмлэх
  •   Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3х4 цээж зураг 2 ширхэг. Үүнээс гадна И- Монголиа системээр бүртгүүлж болно.

“И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын Төслийн менежер Б.Батзул “И-Монголиа систем нь гурван сувгаар хүсэлтийг хүлээж авна. Үүнд вебээр, гар утасны апплекэйшн болон төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн оператор ажилтнаар дамжуулан хүсэлтийг хүлээж аван шийдвэрлэж байна. Иргэд хүсэлтээ илгээсний дараа илгээсэн төлөвт шилжинэ. Үүний дараа тухайн харьяа байгууллагын цэргийн штабын алба хаагчид  хүсэлт очиж зөвшөөрөл олговол зөвшөөрөв гэх төлөвт шилжинэ.Гэхдээ зарим иргэд мэдээллээ дутуу бөглөх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ буруу хавсаргаж мэдээллээ илгээдэг. Тэр үед засварт буцаасан төлөвт шилжинэ. Тэр үед мэдээллээ засварлаад илгээж болно” гэв.