ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Олон улсын чанартай боомт байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ

O.Admin
2024-01-10

 Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Тус хуралдааны товд “Олон улсын чанартай боомт байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Эгийн голын усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Орон нутгийн зарим нислэгийг “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх тухай, Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөө зэрэг асуудал багтсан байна.

Нийт 16 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөгджээ.