ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ӨМНӨГОВЬ: Нэгдүгээр сургууль шинэ спорт заалтай боллоо

O.Admin
2024-01-26

Өмнөговь аймгийн ууган сургууль, эдүгээ 97 жилийн түүхэн замналыг бүтээсэн Улсын тэргүүний 1-р сургууль энэ хичээлийн жилд шинэ спорт заалтай боллоо.

Аймгийн ИТХ-ын шийдвэрээр, орон нутгийн төсвөөр баригдсан тус заал нь сурагч хүүхэд багачуудын бие бялдрын хөгжил, биеийн тамирын хичээлийн үр өгөөжид үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт болж байна. Спортын олон арван алдар гавьяатныг төрүүлсэн нэгдүгээр сургууль нь 1973 онд ашиглалтад орсон хуучин зааландаа хичээл орж, нэг цагийн биеийн тамирын хичээлд хоёр анги давхардаж ордог хүндрэлтэй байдалд хүрээд байсан юм.

Багш эцэг эхчүүд, сурагчдын хүсэл бодит биелэлээ олж түүхэн ололт амжилт арвинтай ууган сургууль ийнхүү шинэ заалаа хүлээн авч албан ёсоор нээлтийн арга хэмжээ зохион байгууллаа.

Mungkin gambar 11 orang, orang bermain bola basket, pencahayaan dan teks

Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат болон албаны бусад хүмүүс оролцож баяр хүргэн, спортын өндөр амжилт хүсэн ерөөлөө. Спорт заалны нээлтэд зориулж авьяаслаг хүүхдүүд уран бүтээлээ толилуулж, тамирчин сурагчид үзүүлэх тоглолт хийлээ. Мөн аймгийн төвийн болон зарим сумдын баг тамирчид жагсаж, тэмцээн уралдаан явуулах юм.