ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хос бичигтэн Өмнөговь” аяныг хэрэгжүүлж байна

O.Admin
2024-01-28

Өмнөговь аймаг нь Монгол хэлний тухай хууль, Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд, үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх, төрийн албан ажлыг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлыг хангах, төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор "Хос бичигтэн Өмнөговь" аяныг хэрэгжүүлж байна.

Монгол улсын Засгийн газраас 2024 оны "Үндэсний бичиг, соёлын жил" болгон зарласантай холбогдуулан "Хос бичигтэн Өмнөговь" аяны нээлтийг аймгийн ЗДТГ, БШУГ, СУГ, Насан туршийн боловсролын төв, Номын сан зэрэг байгууллагууд хамтран ХЖТ-т зохион байгууллаа.

Mungkin gambar 3 orang

Тус нээлтийн арга хэмжээнд төрийн албан хаагчид, иргэд хамрагдсан бөгөөд Үндэсний бичиг соёлын талаар, холбогдох Яам болон МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Төрийн албаны зөвлөл, Хүмүүн бичиг сонин зэрэг байгууллагаас ирсэн хэл бичгийн эрдэмтэн судлаачид сонирхолтой илтгэл мэдээллийг хүргэлээ. Аймаг орон нутаг тус аяныхаа буухиаг албан байгууллагуудаар аялуулах, Монгол хэл бичгийн хадмал толь, гарын авлагыг төрийн албан хаагчдад гардуулах арга хэмжээг мөн энэ үеэр зохион байгууллаа.

Mungkin gambar 1 orang dan teks