ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хүүхэд хамгааллын тухай хуулийг олон нийтэд таниулах ажлыг хүүхдүүд хийнэ

O.Admin
2024-01-31

“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн хүүхдүүд болон Монголын Хүүхдийн Зөвлөлийн хүүхдүүдтэй уулзалт хийж, УИХ-ын 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийг /шинэчилсэн найруулга/ танилцууллаа.   

Мөн хуулийг олон нийтэд сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн хүүхдүүд болон Монголын хүүхдийн зөвлөлийн хүүхдүүдтэй хамтран зохион байгуулах төлөвлөгөөг хэлэлцлээ.