ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Ганхуягт таван жил, Т.Аюурсайханд гурван жилийн хорих ял оноолоо

O.Admin
2024-01-31

Нүүрсний гэх хэрэгт холбогдсон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдаан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд боллоо. 

Улмаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягт шүүхээс таван жил есөн сар цагдан хорих, нийтийн албан тушаалд  томилогдох эрхийг долоон жилээр хасах ял оногдуулав. 

Харин УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хорих ял оногдууллаа. Түүнийг өнгөрсөн хавар нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүнээс нь түтгэлзүүлж, шалгаж эхэлсэн билээ.