ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш эхэлнэ

O.Admin
2024-02-29

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэлийн хүсэлтийг гуравдугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас гуравдугаар сарын 11-ний өдрийн 17:00 цагийн хооронд хүлээн авна.

Хүсэлтийг "E-Mongolia" гар утасны аппликэйшн, www.e-mongolia.mn портал болон Төрийн үйлчилгээний "Хурдан" төвийн оператораар дамжуулан илгээх боломжтой. 

"Оюутан цэрэг" хөтөлбөрт бүртгүүлэх оюутнууд дараах шаардлагыг хангасан байх ёстойг анхаарна уу!

- Нийслэл Улаанбаатар хот болон орон нутаг дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын 1-р дамжааны оюутан байх

- Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх

- 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх

- Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана.

Харин коллеж болон МСҮТ-үүдэд суралцагчид заавал аймаг, дүүргийнхээ ЗДТГ-ын Цэргийн штабт очиж бүртгүүлээрэй.