ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хатан ижий-2024” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

O.Admin
2024-03-05

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 103 жилийн ойг тохиолдуулан Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгаас анх санаачлан БХЯ, ЗХЖШ-тай хамтран ес дэх жилдээ “Хатан ижий” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

“Хатан ижий-2024” хүндэтгэлийн эзнээр ОБЕГ-ын ахмад ажилтан, бэлтгэл ахмад Н.Болормаа шалгарч, 9 ээжийн нэг боллоо. Энэ жилийн шалгаруулалтанд 30 гаруй ээжийн тодорхойлолт, холбогдох материал ирсэн бөгөөд О.Должинжав /ТЕГ/, Ц.Уртнасан /ШШГЕГ/, Л.Дашзэгвэ /ХХЕГ/, Р.Цэрэнбямба /ЦЕГ/, Г.Наранцэцэг /ХХЕГ/, Л.Даваа /ЗХ-ний 015 дугаар анги/, Г.Туяа /Зэвсэгт хүчний 110 дугаар анги/, Д.Нямаа /Зэвсэгт хүчний 350 дугаар анги/ нар шалгарсан байна.

“Хатан ижий” –ээр шалгарч өргөмжлөл хүртсэн ээжүүдийн хамгийн залуу нь 57, хамгийн ахмад настай нь 96 настай, мөн 3-7 хүүхэд төрүүлж өсгөсөн, төрийн байгууллагад 23-41 жил ажиллаж хөдөлмөр зүтгэлээ зориулсан, одоо гэр бүлээс нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад хань, хүүхдүүд, хүргэн бэр гээд 4-7 хүн алба хааж байгаа ээжүүд байна.

Н.Болормаа нь Онцгой байдлын байгууллагын анхны эмэгтэй алба хаагчдын нэг төдийгүй амьдралынхаа 15 жилийг Онцгой байдлын албанд зориулсан юм.