ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын хурал гурав дахь өдрөө үргэлжилнэ

O.Admin
2024-03-12

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.03.12/ гурав дахь өдрөө 09.00 цагаас үргэлжилнэ.

Тэдний шүүх хурал өнгөрсөн долоо хоногт /2024.03.07/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хурал хэд хэдэн удаа хойшилсон бөгөөд сүүлд шүүгдэгч З.Энхболдыг хуралд албадан ирүүлэх шийдвэрийг шүүхээс гаргаж байв.

З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.