ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХХҮЕГ: ТББ, мэргэжлийн холбоодын төлөөллийг урьж байна  

O.Admin
2024-03-12

Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Гадаад ажилтны ажлын байрны төлбөр төлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлбөрийн зөрүүг буцаан олгох, тэдгээрийн бүртгэлийг хөтлөх журам”-ын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “Гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөхөд судалж, шийдвэрлэх ажлын хэсэг”-ийг байгуулах гэж байна.

Ажлын хэсэгт хөдөлмөр хамгаалал, ажиллах хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын хөндлөнгийн хараат бус 2 хүртэл гишүүний төлөөллийг оролцуулах болсон тул урьж байна.

Хүсэлтийг 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 16:00 цаг хүртэл “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар”-т авна. Мөн [email protected] цахим хаягаар илгээж болно.

Хүсэлт ирүүлэхдээ дараах баримтыг хавсаргана уу.

1. Хүсэлт /албан бичиг/

2. Байгууллагын гэрчилгээ

3. Байгууллагын танилцуулга

4. Нэр дэвшүүлж буй иргэний анкет /Төрийн албан хаагчийн анкет/

5. Бусад холбогдох баримт бичиг

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР