ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Карго, ачаа тээврийн нэгдсэн төв байгуулахаар болжээ

O.Admin
2024-03-14

Тээвэр, логистикийн төвийг хотын баруун, зүүн хэсэгт төвлөрүүлэх бодлогын хүрээнд нийслэл дэх тээвэр зуучийн терминалуудыг нэгдсэн байдлаар хотын төвөөс гаргахаар төлөвлөж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төслийг “Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа.

Монгол Улсад ирж буй нийт ачаа тээврийн 90 орчим хувь нь Замын-Үүдийн боомтоор дамжин Улаанбаатар хотод ирдэг. Эдгээр ачаа нь тээвэр зууч, логистикийн үйлчилгээ эрхэлдэг 500 гаруй аж ахуйн нэгж, 11 терминал, 362 салбар төмөр замуудаар дамжин есөн дүүрэг, 21 аймаг руу түгээгддэг байна. Тээвэр логистикийн үйлчилгээг хотын захад төвлөрүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах боломжтойгоос гадна ачаа тээврийн зардал буурч, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм.