ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чингэлтэй дүүргийн зарим хороонд өөрчлөлт оруулна

O.Admin
2024-03-19

Нийслэлийн ИТХ-ын зөвлөл өчигдөр хуралдаж “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн өөрчлөлтийн  талаар хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой танилцуулгыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн хийсэн юм.  Чингэлтэй дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт  оруулснаар 400 гаруй өрхийн 1700 орчим  иргэний  оршин суух хаяг болон үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаяг зэрэг зөрчлүүд арилна гэж үзэж байна. Өмнө нь Чингэлтэй дүүргийн ИТХ болон Засаг даргаас 7, 12, 16, 17, 19 дүгээр хороодыг хувааж, 20-24 дүгээр хороог шинээр байгуулах саналыг Нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн.

Энэхүү саналын хүрээнд хороог шинээр зохион байгуулах явцад дээрх  хороодын нутаг дэвсгэрийн заагийг батлахдаа дээрх  өрх  айлуудын хаягийн болон бусад зөрүүтэй байдал үүссэнийг засах шаардлага үүсээд байгааг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тайлбарлалаа. Энэ асуудлыг  Нийслэлийн ИТХ-ын  ээлжит хуралдаанаар хэлэлцэнэ.