ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Үйлдвэрлэл, технологийн паркийг компани хэлбэрээр өөрчлөн байгуулна

O.Admin
2024-03-19

Нийслэлийн ИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар Нийслэл дэх үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ыг компани хэлбэрээр өөрчлөн байгуулах тухай тогтоолын төсөл болон холбогдох компанийн дүрэмд өөрчлөлт  оруулах  асуудлыг хэлэлцэв. 

2022 оны долоодугаар сарын 05-ны өдөр Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурал баталсан.  Улмаар 2022 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Уг хуульд “Паркийн удирдлага нь Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компани хэлбэртэй байна” гэж хуульчлагдсан.

Нийслэлд Багахангай, Багануур, Налайх дүүрэгт үйлдвэрлэл технологийн  паркууд үйл  ажиллагаа явуулдаг бөгөөд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дахин шинээр авахад Компанийн тухай хуулийн дагуу өөрчлөн зохион байгуулагдах шаардлага үүссэн талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн менежментийн хэлтсийн дарга М.Энхболд танилцууллаа.