ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Баярболд: СЭМҮТ-д шилжсэн долоон иргэний хэзээ, хаана төрсөн нь тодорхойгүй

O.Admin
2024-03-22

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хийсэн хяналт шалгалтын талаарх мэдээллийг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсээс танилцууллаа. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайдад өгсөн зөвлөмжийн хариуг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд танилцуулсан юм. Тэрбээр “СЭМҮТ-д байнга хэвтэн эмчлүүлэгч 232 хүний 181 нь иргэний халамж, тэтгэвэр тэтгэмжийг ар гэрийн хүмүүс авдаг. Харин 53 иргэний тэтгэвэр тэтгэмжийн зарцуулалтад тус төвийн нийгмийн ажилтан хяналт тавьдаг. 

2003 онд Майнтад байрлах сэтгэцийн эмгэгтэй хүний асрамжийн төв татан буугдаж, тэнд байсан 300 хүн СЭМҮТ-рүү шилжсэн байна. Эдгээр хүмүүсийн долоо нь хэзээ, хаана төрсөн хэн болох нь мэдэгдэхгүй асран хамгаалагчгүй өнөөг хүртэл СЭМҮТ-ийн харьяанд байна. Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс тухайн иргэний тэтгэвэр, тэтгэмжийг 100 хувь өөрт нь зарцуулж байгаа. Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр, урт хугацааны сэтгэцийн тодорхойгүй эмгэг оношийн хамааралтай бүлгийн F99 өвчнийг хэвтэн эмчлэх, эмийн эмчилгээний тусламж үйлчилгээний зардлыг эдийн засгийн инфляцтай уялдуулж жилд нэг хүний зардал 22 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэн дэмжлэг үзүүлэх боломжтой зөвлөгөөг СЭМҮТ-д хүргүүлсэн.  Энэ зөвлөмж 100 хувь хэрэгжиж эхэлсэн. Эрүүл мэндийн сайдын зүгээс Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн бүтэц, орон тоог дахин шинэчлэн баталж, сүрьеэгийн тасгийг шинээр нээсэн. Сүрьеэтэй, сэтгэцийн өвчтэй иргэдэд эрүүл мэндийн даатгалаас 100 хувь санхүүжүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Мөн аалбан хаагчдын хүрээнд нийт зургаан асуудлын хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хяналт шалгалтыг зохион байгуулсан. Шалгалтаар илэрч байгаа асуудал нь албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн чиглэл индекс тухайн албан хаагчийн боловсроолын мэргэжлийн индекстэй уялдаагүй,мөн төвийн дотоод бүтэц, үндсэн чиглэл, ажиллах орон тоог 2023 онд шинэчлэн баталсан боловч ажлын байрны албан тушаалын тодорхойлолтыг шинэчлээгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн" гэв.