ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

O.Admin
2024-04-01

УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ https://election.burtgel.gov.mn/  энд дарж шалгана уу. Иргэдийн нэрсийн жагсаалтыг УБЕГ-ын цахим хуудаст өнөөдрөөс эхлэн байршуулжээ. Ингэснээр иргэн өөрийн оршин суугаа хаяг дээрээ байгаа эсэхийг харах юм.

Байнгын оршин суух хаяг дээр нь өөр хүн бүртгэлтэй эсэхийг иргэд сайн мэддэггүй, сонгуулийн үеэр мэдэх тохиолдол гардаг. Тухайн иргэн байнгын оршин суугаа хаяг дээрх бусад иргэдийн мэдээлэлтэй танилцаад, энэ хүн байнгын оршин суугаа хаяг дээр байдаггүй талаар УБЕГ-т хандах боломжтой. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг сонгууль дуустал нээлттэй байлгах хуультай байна.

Сонгууль болох гэж буйтай холбогдуулан Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно. УИХ-ын сонгуулийн санал хураалт 2024 оны зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт явагдана. Манай улс сонгуулийн насны 2,230,101 сая иргэнтэй байна.