ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баянхонгорт гурван ихэр хүүхэд төржээ

O.Admin
2024-04-06

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Задгай дөрөвдүгээр багийн иргэн н.Нямдоржийн гэр бүлд 2024 оны дөрөвдүгээр сарын 5 буюу өчигдөр хоёр охин, нэг хүү гурван ихэр хүүхэд мэндэлжээ.

Ихрүүд болон ээж н.Мөнхтуяагийн биеийн байдал сайн байгааг эх сурвалж мэдээлэв.

Шинэчлэлийн Засгийн газрын “Тэтгэмж, тусламжийн хэмжээг тогтоох тухай” 2012 оны 136 дугаар тогтоолоор 2 ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд нэг удаа хүүхэд тус бүрт 1.0 сая төгрөг, 3 ба түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлсэн бол хүүхэд тус бүрт 3.0 сая төгрөгийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж олгохоор заасан.