ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЦУОШГ: Өнөөдөр говь, баруун болон төвийн аймгуудын нутгаар бороотой

O.Admin
2024-04-07

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орохыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

2024 оны 04-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 9-14 метр, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -1...+4 градус байна.

Түүнчлэн Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орим, Идэр, Халх голын хөндийгөөр +3...+8 градус, говийн бүс нутгаар +15...+20 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байх аж.

Улаанбаатар хотын орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +10...+12 градус дулаан.

Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +10...+12 градус дулаан.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +8...+10 градус дулаан байна.