ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Урьдчилсан байдлаар хээрийн 11,300 га талбай шатжээ

O.Admin
2024-04-08

Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Матад суманд өчигдөр гарсан түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 11,300 га талбай шатсан байна. Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 7-ны байдлаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ зэрэг долоон аймагт бүртгэгдсэн 14 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд ажиллаж, бүрэн унтраажээ.

Жил бүрийн энэ үед хуурайшилтын үе тохиодог. Иймд ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхаарууллаа.

  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх
  • Асаагуурыг ил задгай хаяхгүй байх
  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх
  • Гэр сууц, хашааг тойруулж түймрээс хамгаалах зурвас татах
  • Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалж урьдчилан сэргийлэхийг сануулав.