ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Утааны асуудлаар нийтийн сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэллээ

O.Admin
2024-04-08

УИХ-ын нийтийн өргөдлийн D-Өргөдөл систем дээр иргэн Б.Мөнгөнхишиг утааны асуудлаар нийтийн сонсгол хийх санал гаргаж, иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Нийтийн өргөдөлд одоогоор 209 иргэн гарын үсэг зурсан байна. Иргэн та тус саналыг дэмжиж байвал ЭНД дарж нэгдэх боломжтой.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2-т Монгол улсын иргэн “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Гэвч манай улсын хоёр хүн тутмын нэг нь амьдардаг, тэр дундаа тухайн хүн амын 35 хувийг 0-18 насны хүүхдүүд эзэлдэг Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөөд олон жил боллоо.

Зөвхөн нийслэл Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүдийн агаарын бохирдол жилээс жилд өссөөр байна. Иймд нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.2. Ерөнхий хяналтын, 6.2.3. Төсвийн хяналтын, 6.2.9. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах гэснийг тус тус үндэслэн “Утааны Сонcгол”-ыг зохион байгуулж МУЗГ-ын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж байна.