ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХӨНДӨХ СЭДЭВ: Эрдэмтэн судлаачдад шийдэл байгаа ч төрд харин шийдвэр алга

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-04-10

Улаанбаатар хотод өвөл бүр халиа тошин үүсэж, ойролцоох айл өрхүүдийг шар усны үерээс хамгаалах зорилгоор өнгөрсөн жил л гэхэд 26 тэрбумыг төсөвлөж байжээ. Гэхдээ ганц жил биш, жил бүр ийм хэмжээний зардлыг нийслэлээс гаргаж байгаа.

Манай сайт нь усны асуудал тэр дундаа үерийн далан, усан сангийн тухай асуудлыг цувралаар хөндөж буй энэ өдрүүдэд Улаанбаатар хотоос Сэлбэ гол дагуу 1.5 км үерийн далан барина гэсэн шийдвэр гаргаснаа танилцуулав. Тэгвэл энэ хэр бодит шийдэл вэ. Монголын төрд шийдэл байна уу гэдгийг бид энэхүү нийтлэлээр хөндөж, эрдэмтэн судлаачдын байр суурийг сонслоо. Тэд бидэнд асуудлыг шийдэх шийдэл байгаа ч, төрд харин шийдвэр алга гэв.

Нэгэн жишээ дурдая.

-Дэнжийн мянгын үерээс хамгаалах нэг, хоёрдугаар суваг, Чингэлтэй, Долоон буудлын үерийн хамгаалалтын суваг, Толгойтын сувгуудад жил бүр ихээхэн хэмжээний мөсөн халиа тошин үүсэж, ойролцоох айл өрхүүд мөсөнд автдаг.

Хуртай жил ч, хуурай жилд ч сувгуудад халиа тошин үүсдэг бөгөөд сүүлийн жилүүдэд хур тунадас ихэссэнтэй холбоотойгоор улам нэмэгдсээр байгаа юм. Тэгвэл энэ хэсгүүдэд усан сан байгуулах замаар урсацад тохируулга хийж, мөсөн халиа тошин үүсэхгүй байх арга замыг усны инженер эрдэмтэд хэдийнэ тодорхойлсон ч тэднийг дэмжих дэмжлэг, төрийн захиргааны шийдвэр нь алга байна.

Мэдээ.МН

Тухайлбал, Усны барилга байгууламжийн судалгаа хөгжлийн төвийн захирал, Доктор Н.Насанбаяр энэ чиглэлээр судалгаа хийж, арга замыг нь тодорхойлж, түүнийгээ интернэтэд нээлттэй байршуулсан байв. Түүний тодорхойлсноор, үерийн хамгаалалтын сувгийн эхэнд усан сан резервуар байгуулж, усыг цуглуулан хиймэл нуур усан сан байгуулах боломжтой бөгөөд өвөл нь тэндээ мөсөн гулгуурын талбай байгуулах зэргээр усны нөөцийг ашиглах боломж байна гэлээ. Өөрөөр хэлбэл, жил бүр халиа тошин зөөж тэрбум, тэрбумыг гарлагадах бус тэрхүү байгалийн гадаргын усыг хуримтлуулан цуглуулж, үнэт баялаг болгох боломжтой гэсэн үг. 

Халиа тошин үүссэн байршлуудад шуурхай баг өдөр бүр ажиллаж байна | iSee.mn

Үүнээс гадна хажуугийн Чингэлтэйн "Зүрх" уул руу давуулан "Хайрхан" спорт цогцолборт хиймэл нуур цөөрөм байгуулан усан спорт хөгжүүлэх цогцолбор байгуулах, усан санд түшиглэсэн машин угаалгын газар, орон сууцны хорооллын ариутгах татуургын системийг хангах, цаашлаад цэвэрлэх байгууламж барьж, Чингэлтэй хайрханы өвөрт байрлах гэр хорооллын айл өрхийг цэвэр усаар хангах боломжтой гэдгийг эрдэмтэд судалж, шийдэл гаргажээ.

Гантай, хур бороогүй жилүүдэд манайх шиг хуурай уур амьсгалтай газарт гал түймрийн аюул олноор гардаг. Харин хиймэл нуур, усан сан байгуулснаар тухайн орчинд чийглэг бичил цаг уурыг бий болгож, ойн гал түймрээс сэргийлэх боломжтой юм байна. Яг ийм усан санг Толгойтод, Сэлбэ, Туул голд ч мөн байгуулах боломжтой.

Татвар төлөгчдийн мөнгийг жил бүр мөс зөөж хаяхад бус ирээдүйд, байгаль орчинд чиглэсэн хөрөнгө оруулалт хийх шийдэл байсаар атал төр засгийн удирдлагууд өвөл бүр мөс зөөж, хавартаа Сэлбэ дагуух үерийн хамгаалалтын барилга байгууламж барихад хэмээн үлгэр ярьж, хэдэн тэрбумаар нь төсөвлөсөөр байгаа юм. Энэ удаагийн хотын шийдэл ч сонгууль угтсан шоу төдий болоод өнгөрөх вий гэсэн айдас буйг нуух юун. Ганцхан жишээ дурдахад, 2023 онд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт гүйсэн халиа тошин, мөсийг гүйцэт цэвэрлэхэд 330 тэрбум шаардлагатай гэж мэдээлж байжээ. 

Гэтэл 500 м.кв усан сан барихад бүх зардал нь ороод 400-500 сая. Ихдээ нэг тэрбумаар усан сан барилаа гэхэд 330 усан сан барих мөнгийг зөвхөн хариу арга хэмжээ буюу халиа тошингийн мөс зөөхөд зарцуулж байна гэхээр дэндүү харамсалтай, хайран тоо биш гэж үү. 

Эрдэмтдэд шийдэл нь байна, шийдвэрийг нь гаргаад өгөөч 

Толгойт гол орчимд халиа тошин үүссэнээс 100 гаруй айл хүнд нөхцөлд байна”

“Хүн сармагчнаас усны нөөцийн хуримтлалаар ялгагддаг. Өөрөөр хэлбэл, шанага гэдэг зүйлийг бодож олсон цагаас хүн сармагчингаас ялгарах болсон” хэмээн Усны газрын дарга З.Батбаяр хэлж байх юм.

Манай улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т эрэмбэлэгддэг ч усыг хуримтлуулж, нөөцлөн ашигладаггүй учраас усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багтдаг. Газрын доорх ус нийт усны нөөцийн 1.9-хөн хувийг бүрдүүлдэг ч нийт усны хэрэгцээний 70 гаруй хувийг хангаж байна.

УСУГ нь АНУ-ын "Мянганы сорилтын сан"-тай хамтран цэвэр усны хангамжийн төсөл хэрэгжүүлж цэвэрлэх байгууламж, гэр хороооллын дундах худгуудаа шинэчилж буй. Усны газраас мэдээлснээр, Улаанбаатар хотод 17000 гүний худаг байгаа гэх ч энэ нь худлаа тоо. Айл бүр хашаандаа худаг гаргаж, түүнийгээ мэдүүлдэггүй гэх. Энэ хэрээр, Монгол Улсын гүний усны нөөц багассаар байна.  

Нэг жилийн хугацаанд гэхэд л 116 гол горхи, 180 нуур, тойром, 381 булаг шанд ширгэжээ. Цаашид 2040 онд манай улс цэвэр усны хомсдолд орно гэдгийг олон улсын байгууллагууд анхааруулж байгаа. Төд удахгүй цэвэр усны асуудалтай нүүр тулах нь ээ гэсэн үг. Гэтэл аль ч нам усан сан барья гэж өнгөрсөн хугацаанд дуугарсангүй. Мөрийн хөтөлбөрт тусгадаг ч тэгсхийгээд мартаж орхино. Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-д ногоон хөгжлийн бодлогыг тусгасан ч хэрэгжүүлэхгүй байгаа нь даанч харамсалтай. 

Тухайлбал, Шинэ сэргэлтийн бодлогын "Хөх морь" төслийн хүрээнд “Хэрлэн говь”, “Орхон говь”, “Туул говь”, “Орхон Онги” усан цогцолбороос гадна 12 гол дээр 33 хөндлүүрт боомт барьж ус хуримтлуулах талаар дурджээ. Энэ бодлого цаашдаа ажил хэрэг болж, эрх баригч намын мөрийн хөтөлбөрт тусгагдаж ирэх онуудад биелэх эсэхийг хүлээх л үлдлээ. Ингэж байж бидний хөндсөн дээрх сэдэв, эрдэмтэн судлаачдад байгаа шийдлүүд төрийн шийдвэр болох учиртай.