ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Яам, агентлаг, нийслэл, дүүргийн эрх бүхий албан тушаалтнуудыг цуглуулна

O.Admin
2018-09-26

Авлигатай тэмцэх газраас “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журам”, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам” болон “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ын төслүүдийг шинэчлэн боловсруулсан бөгөөд дээрх журмуудыг Захиргааны ерөнхий хуулийн зургадугаар бүлгийн холбогдох зүйл, хэсэг, заалт болон Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2017 оны нэгдүгээр тогтоолд нийцүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн хэрэгжүүлэх, мөн сонирхогч бүлгүүдээр хэлэлцүүлэх, тэдний санал бодлыг тусгах шаардлагатай байгаа юм байна.

Энэ зорилгоор яам, агентлаг, нийслэл, дүүргийн 90 гаруй эрх бүхий албан тушаалтныг хамруулсан нэгдсэн хэлэлцүүлгийг 2018 оны есдүгээр сарын 28-ны өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.