ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Цогзолмаа: Өргөдөл өгөх шаардлагагүй, Засгийн газар шийдвэрээ гаргасан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-12-02

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас цөөн асуултад хариулт авлаа.

-Таны шийдвэр олны сонирхолыг маш их татсан?

-Улс төр ёс зүйтэй байхыг хувь хүнээс  шаарддаг. Хэн нэгэн хүний дохио зангаагаар асуудалд хандах гэхээс илүүтэй улстөрчийнхөө хувьд шийдвэр гаргасан. Шийдвэрээсээ буцах, булзах шаардлага надад байхгүй. Би кноп дарах мөчид өөрийнхөө гарын үсгийг баталгаажуулж, саналаа өгсөн. Би Ерөнхий сайдтай сая уулзаад ажлаа өгөхөд ямар ч асуудал байхгүй. Харамсах  зүйлгүй гэдгээ хэлсэн.

- Засгийн газрын гишүүн танхимынхаа эсрэг санал өгсөн нь олон хүнд таалагдаагүй байх?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө ч Шадар сайд байхдаа Засгийн газраа огцруулж байсан. Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл сайдын суудлаа өгөөд Засгийнхаа эсрэг сангалаа өгч байсан удаатай.  Цаг хугацааны хувьд энэ хүний шийдэл ямар байсан бэ гэдгийг харуулах байх. Засагтаа намайг аваад үлдээчээ гэж хэлэхгүй.

-Таныг өргөдлөө өгсөн гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?

-Өргөдөл өгөх шаардлагагүй.  Засгийн газар шийдвэрээ гаргасан.