ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Батзандан:Би дарга нараа бууд гэж хэлсэн юм биш, түүх ярьсан юм

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-17

УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийж байна “Би дэлхийн улс орнуудын жишээ ярих дуртай хүн.

Гадны улс орнуудын түүх ярьсан болохоос биш УИХ-ын даргаа буудъя гэж хэлээгүй. Үүнд УИХ-ын дарга ч өөр дээрээ тусгаж аван их эмзэглэсэн байна билээ. Өвлийн хүйтнээр талбай дээр жагсаж буй ард түмнээ битгий басамжил л гэж хэлээд байгаа юм.

УИХ-ынхаа дархлааг бодож сайн дураар огцрох ёстой. Нэг хүнд зориулж хууль гаргана гэдэг байж боломгүй зүйл” гэв.