ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын Ж.Энхбаяр 2018 онд 2.89 тэрбум төгрөгийн орлого олжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-07

2018 онд хамгийн их ашиг орлого олсон гишүүдийн тэргүүн эгнээнд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр бичигдэхээр байна. Тэрбээр 2017 онд 2 тэрбум 400.4 сая төгрөгийн орлого олж байж. Харин 2018 онд 2 тэрбум 899.9 саяын орлого олж, 499.5 саяар өсчээ. 

Гэр бүлийн гишүүдийн орлого нь 2017 онд 14.3 сая төгрөг байсан бол 2018 онд 32.1 сая болж өссөн байна. Амины нэг, нийтийн 2 орон сууцтай бөгөөд 990 сая төгрөгөөр үнэлэгдэх аж.  2017 оны мэдүүлэгт тусгасан Mercedes Benz,G 500 машин нь өөрчлөгдөөгүй. 2014 онд л мэдүүлж байсан 200 сая төгрөгийн үнэт эдлэл нь дөрвөн жилийн турш өөрчлөгдсөнгүй.

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах дансандаа 4.9 тэрбум төгрөгтэй. 8.3 төгрөгийн авлагатай бол 2.54 тэрбум төгрөгийн зээлтэй юм байна. “Газар” ХХК-ийг 100 хувь, “Газар Капитал Партнерс” ББСБ-ын 74 хувийг эзэмшдэг ажээ.