ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАХН-аас Хэнтийн тойрогт нэр дэвшигч өнөөдөр тодорно

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-05-23

МАХН-ын Бага чуулган өнөөдөр 10:00 цагаас хуралдаж эхэллээ. Бага чуулганаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах юм. 

Намаас нэр дэвшигчээ тодруулсны дараа өнөөдөр 12:30 цагт намын байрандаа хэвлэлийн хурал зарлан олон нийтэд мэдээлэх юм байна. 

МАХН-аас нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчээ албан ёсоор зарлаагүй байгаа ч тус намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшинэ гэх мэдээлэл хэдийнэ тараад байгаа билээ.