ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН
Монгол Улсын нийт хүн ам
2020-04-14
Улсын онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууслаа. Хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог ирэх есдүгээр сарын 1 хүртэл сунгах шийдвэр гарсан талаар БСШУС-ын Ё.Баатарбилэг танилцуулав. Маргааш өглөө Замын -Үүдын боомтоор Эрээнд байгаа Монгол Улсын 50 иргэнийг татаж авах шийдвэ
Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдаанаар зарим асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, "БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж амьдардаг манай улсын 50 иргэн гуравдугаар сарын 25-наас хойш эх орондоо ирэх хүсэлт гарга
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийж манай улсад коронавирусийн халдвараар 13 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг зарлалаа. Ингээд 25 өвчтөн одоогоор байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ, "
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 11,12-нд Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр авто замын ажил нь шүүхийн маргаанаас үүдэн сүүлийн таван жил зог
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдааг нэг сарын хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Загдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1
Иргэн, хуулийн этгээдэд ТҮЦ машинаар үзүүлж буй 28 төрлийн лавлагаа, тодорхойлолт 2020 оны 4 сарын 15-ны өдрөөс эхлэн энгийн цаасан дээр гардаг болно. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 84 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн ма
Энэ жил ЭЕШ-ыг 32 мянга орчим шалгуулагч өгнө гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Харин элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын маргааш буюу 15-ны өдрийн 18:00 цагт дуусах аж. Бүртгэлийн хугацааг сунгахгүй бөгөөд нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг Боловсролын Үнэлгээний төвөөс мэдэгдсэн
Агаар дуслын замаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэх аргын нэг нь амны хаалт зүүх. Харин буруу хэрэглэснээс болж эрсдэлийг улам нэмэгдүүлдэг гэдгийг НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ онцолж, амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх тухай зөвлөгөөг хүргэж байна. Амны хаалт зүүхээс өмнө гара
Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Отгонсүх Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн дөрвөн га газарт цэцэрлэгт хүрээлэн барих ажлыг санаачлан, өдгөө ажил хэрэг болгоод байна. Тодруулбал Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байна. Одоогоор цэцэрлэгт хүрээлэнгий
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч 7-9 градус дулаан байна. Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунад