Иргэн, хуулийн этгээдэд ТҮЦ машинаар үзүүлж буй 28 төрлийн лавлагаа, тодорхойлолт 2020 оны 4 сарын 15-ны өдрөөс эхлэн энгийн цаасан дээр гардаг болно. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 84 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын дагуу дээрх өөрчлөлт орж байгаа юм байна. Лавлагаа, тодорхойлолтыг ТҮЦ машины зүүн доод буланд байрлах QR кодыг уншуулж үнэн зөв байдлыг шалгах боломжтой аж.
Эх сурвалж: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар