ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭЕШ-ын онлайн бүртгэл маргааш дуусна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-14

Энэ жил ЭЕШ-ыг 32 мянга орчим шалгуулагч өгнө гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Харин элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын маргааш буюу 15-ны өдрийн 18:00 цагт дуусах аж. Бүртгэлийн хугацааг сунгахгүй бөгөөд нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг Боловсролын Үнэлгээний төвөөс мэдэгдсэн билээ. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/;

2. Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байх/;

3. Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг аль ч арилжааны банкны интернет гүйлгээний эрхтэй төлбөрийн карт ашиглан шилжүүлнэ. Монгол банкны “Төлбөрийн картын хураамж”-ын 9.2.5-д шимтгэл хураамж 300 төгрөгөөс дээшгүй байх ба шимтгэлийг карт эзэмшигч төлнө;

4. И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/