ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Бүтэн Ардчилал сургалт хэлэлцүүлэг Өвөрхангай аймагт өрнөж байна

O.Admin
2024-04-16

“Бүтэн Ардчилал” сургалт хэлэлцүүлэг Өвөрхангай аймгийн Бүрд, Есөнзүйл, Өлзийт сумдад үргэлжилж байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ардчилсан нэмын дэд дарга О.Алтангэрэл, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Д.Жаргалсайхан, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн П.Мөнхтулга, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Г.Хосбаяр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Зөвлөх Э.Болорчулуун, М.Жаргалсайхан нар оролцож байна.

Тус хэлэлцүүлэг нь Ардчилсан намаас санаачлан зохион байгуулсан “Өрийн дарамтгүй, Төрийн дарамгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг нэгтгэн нэмэлт саналуудыг тусгаж илүү боловсронгуй болгохын сацуу Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хүрээний тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, өр зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, Засгийн газрын өр үлэмж хэмжээгээр өссөн асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг улс орон даяар “Бүтэн Ардчилал” бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа аж.